Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийж байна. Өчигдөр буюу энэ сарын 12-ны 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу "сөрөг" гараад байсан бол өнгөрсөн шөнө 58 хүний шинжилгээний хариу "сөрөг" гарсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Юуны өмнө КОВИД-19 халдвар авсан Франц иргэнийн хамнийн ойрын хавьтал болсон 58 хүний шинжилгээ сөрөг буюу КОВИД-19 илрээгүй. Энэ бол маш чухал мэдээ. Эдгээр 58 хүн дотор Дорноговь аймаг дахь кампид ойрхон байсан, халдварын шинж тэмдэг илэрсэн есөн хүний шинжилгээний хариу багтсан. Өнөөдөр мөн Дорноговь аймаг дахь кампиас нэмж шинжилгээ ирнэ. Үүний хариу маш чухал” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!