Коронавирусийн халдвар авсан нь эхний шинжилгээгээр батлагдсан Франц иргэнд ХӨСҮТ-ийнхөн хоёр дахь буюу давтан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу ч мөн адил эерэг буюу коронавирусийн халдвартай болох нь бүрэн батлагдсан байна. Түүний биеийн байдал сайжирч байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Франц иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн нь тодорхой болсон. Одоо дахиж шинжилгээ авахгүй. Эмчилгээг нь хийнэ. Өвчтөний биеийн байдал тогтвортой. Сэтгэл санаа сайн байгаа. Ар гэрийнхэнтэйгээ болон Элчин сайдтайгаа холбогдсон. Тэгээд эх орондоо очихгүйгээр Монголд эмчлүүлэх хариугаа өгсөн. Манай эмчилгээ зөв хийгдэж байгаа. Халуун нь 36.5 байгаа. Өвчтөний гол үзүүлэлтийг байнга хянаж байгаа. Эмчилгээ зөв явагдаж байгааг тухайн иргэн өөрөө ч мэдэрч байгаа” гэв.
ХӨСҮТ: Франц иргэний биеийн байдал сайжирсан, эмчилгээний үр дүнг өөрөө мэдэрч байгаа
Холбоотой мэдээ
Нийгэм · 28 мин
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
Эдийн засаг · 1 цаг
М.ХАЛТАР: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
· 1 цаг
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
· 1 цаг
Архангай аймагт сурагчид нэгнийгээ гэмтээсэн хэргийг шалгаж байна
· 1 цаг
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
Нийгэм · 2 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!