“COVID19″-өөр халдварласан франц иргэнтэй онгоцоор хамт ниссэн, ойр байсан, гар барьсан зэрэг нэг, хоёрдугаар хавьтлын 207 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 12-ны 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу “сөрөг” гараад байсан бол өнгөрсөн шөнө 58 хүний шинжилгээний хариу “сөрөг” гарсан юм.
Үүнд, Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарласан, английн иргэнээс авсан сорьцын хариу мөн багтаж байгаа. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна гэж цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа. Гэвч энэ нь вирус халдварлах өндөр магадлал болж байгааг Сонгдо эмнэлгийн захирал, хүний их эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан анхааруулжээ.
Тэрбээр “Хүмүүсийн ген, бие өвлийн програмаа сольж, түгжээгээ тайлж “Ханиадны вирусийн ген оролцож” дулааных болох үед дархлаа суларч амархан ханиад хүрдэг. Энэ үед коронавируст боломж гарах магадлал өндөр. Дулаан хувцаслаж, сайн унтаж, сэтгэл тайван, амгалан байх. Ажлаа дуртай хийх, дуртай спортоор хичээллэх, аарц, аньс, мах, тараг идэх” гэсэн зөвлөгөөг өөрийн цахим хаягаар дамжуулан өгчээ.
дулаан хувцасаа яаран хэт нимгэлж солихгүй байх ( no triko ) сайн унтаж амарч, сэтгэл тайван амгалан итгэлтэй байх, дуртай спортоо хийх, ажилаа дуртай зүтгэлтэй сэтгэл ханамжтай хийх .. аарц, анис, мах, тараг ...
— Бундан Болдсайхан (@Boldsaikhan_dr) March 12, 2020
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!