Манай улсын 2 иргэн covid19 халдвар авсан байж болзошгүй байна. Энэ талаар БНСУ-ын Күүкмин их сургуулийн багш Ц.Өнөрзаяа өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр "Энэ сарын 13-ны өдрийн Жун Ан Илбу сонинд гарсан мэдээг сийрүүлбэл: Өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газрын мэдээлснээр өнөөдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын иргэншилтэй 60 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна. Үүнээс Хятад 38 хүн, АНУ 7 хүн, Монгол 2 хүн, Вьетнам 2 хүн, Аргентин 2 хүн, Австрали 2 хүн, Тайланд 2 хүн, Польш 1 хүн, Япон 1 хүн, Индонез 1 хүн, Узбекстан 1 хүн, Малайз 1 хүн тус тус байна" гэжээ.