Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин Баян-Өлгий аймагт ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэний шинжилгээ ХӨСҮТ-д ирээгүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа" гэлээ.