Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга, Хурандаа И.Баттөгсийн мэдээлснээр нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт тавьж ажилласан байна. Гарч буй зөрчлийн дийлэнх нь гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, түргэн үйлчилгээний цэгт утаат тамхи худалдан борлуулах, мөн гэр орондоо олноор цугларах зэргээр ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил байжээ. Мөн энэ хорио цээрийн хугацаанд архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Иймд ахуйн хүрээний архидалтаас улбаатай гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүй байх талаас тогтмол хяналт шалгалт хийж, хуваарьт эргүүлээр ажиллах шаардлагатай байгааг хотын Захирагч энэ үеэр онцгойлон санууллаа.
Хорио цээрийн үеэр архины хордлогод орсон иргэдийн тоо эрс нэмэгджээ
Холбоотой мэдээ
· 59 мин
БЗС-аар дамжуулан гадаадад сургууль төгссөн иргэдийг орон нутагт багшаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
Нийгэм · 1 цаг
Гаалийн улсын байцаагчийг 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь баривчилжээ
Нийгэм · 1 цаг
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
Эдийн засаг · 2 цаг
М.ХАЛТАР: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
· 2 цаг
НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
· 3 цаг
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!