Малчны хотонд төлийн дуу цангинаж эхлээд удаагүй байхад ингэ ихэрлэсэн сайхан мэдээ ирлээ. 

 

Говь-Алтай аймгийн Шарга сумын Нэгдүгээр  багийн малчин Ч.Түмэннастын хотонд эр, охин ихэр ботго төрж, эсэн мэнд торниж байна. 

 

Ч.Түмэннастынх өдгөө сумынхаа нэгдүгээр багийн нутаг Булангийн өвөлжөөнд хаваржиж байгаа гэнэ. Тэрээр “Сумын сайн малчин” цолтой бөгөөд Шарга сумын урдаа барьдаг сайн малчдын нэг ажээ.