БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон тус яамны Консулын газар энэ сарын 17-ноос буюу өнөөдрөөс эхлэн тодорхой хугацаанд консулын үйлчилгээ үзүүлэхгүй гэж мэдэгджээ. 

 

Учир нь Монгол Улсад Сөүлийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 вирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тодорхой хугацаанд Консулын үйлчилгээ үзүүлэхгүй аж. Тус иргэдийг БНСУ-аас ирэхэд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газар бүртгэл хийжээ.  Тиймээс Консулын газрын ажилчдыг сэжигтэй тохиолдол гэж үзэн ажиглалтад авахаар болсон тул ийнхүү түр хугацаанд хаахаар болсон байна.

 

Иймд итгэмжлэл, иргэдийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Пусан дахь Консулын газар цахимаар явуулах тул ЭСЯ-ны Пусан хотод суугаа Консулын газрын 051-465-9996, 010-4966-7103 утсаар холбогдон мэдээлэл авахыг зөвлөсөн байна. Харин виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464-т хандахыг сануулжээ.