Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар /ШШГЕГ/-ын ажилтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Тодруулбал, Г.Сүхболд нарын дөрвөн хүнд холбогдох хүмүүст хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.
Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч болох Б.Аделбек, Ж.Уранчимэг ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг сарын 30-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.
Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан.
Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч, 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрбээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгт тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн нь энэ билээ.








Тийм ариун цагаан амьтан байгаагүй ээ. Улайрсан авилгачин, авилшын хогийн тантан байсан. Хорвоо дэлхий нэг бузраас салсан гэж баярлаж явцгаа монголчууда минь. Ямар сайн болоод шоронд гол нь тасарч, түмний шившиг болж дуусах вэ дээ, амташсан хэрээ 13 дахина гэж оодорч яваад шангаа, жангаа хүртжээ. Хуульчид та нар Л.Бямбааг өмгөөлж байгаа бол ижилхэн нэг тэрэгний дугуй гэсэн үг. Л.Бямбаа шиг шүүгч байснаас шилийн хулгайч байсан нь нэрэнд ариун. Бузар бохир шулам хүртэхээ хүртжээ. Авилгачид, албан тушаалын луйварчид та нар өнөөдөр олж байгаагаа зөв сайхан гэж бодож байгаа бол маргааш та нар Л.Бямбаагийнхаа араас тамын тогоонд амьдаараа чануулж, үйлээ жджлэ үсээ зулгааж, өмнө үйлдсэн нүглийнхээ хариуг 100 даихн нугалж төлнө шүү.