БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр сургууль цэцэрлэгийн "хорио"-г үргэлжлүүлэх эсэх асуудлаар  байр сууриа илэрхийлэхдээ "УОК-оос манай яаманд хандсан. Бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө.  Хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллага буюу ЭМЯ-ын саналыг сонсоно" гэсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яам сургууль, цэцэрлэгийн карантиныг цааш үргэлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 


Энэ талаар албан ёсны хуудсаараа дамжуулан "Эрүүл мэндийн яам 4 дүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэх мэдэгдлийг хийсэн байна.