ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээлэл өгөв.
Тэрбээр "Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Берлин-Москва УБ чиглэлээр ирсэн зорчигчдоос нэг тохиолдол эерэг гарсан. Батлагдсан дөрвөн тохиолдлын биеийн байдал хэвийн байна. Нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна. Харин Франц иргэний биеийн байдал хэвийн тогтвортой байна. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна." гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!