Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны өдөр таалал төгссөн билээ. Тэгвэл түүний ах дуучин Л.Байзада 2020 оны 02 сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй алга болжээ.

 

Түүний талаарх мэдээлэл Цагдаагийн Ерөнхий газрын  СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН  гэх буланд өнгөрсөн 2 дугаар сарын 28-ны өдөр байршжээ. /энд дарж үзнэ үү/

 

Тус мэдээлэл дурдсанаар дуучин Л.Байзада  дүүгийн ажил явдал болж байгаа ном уншуулна гэж хэлээд сураггүй алга болсон байна. Түүнийг  Баянзүрх Дүүрэг Дэх Цагдаагийн Газрын 2-р хэлтсээс ийнхүү хайх хүсэлтийг гаргаад байгаа аж.

 

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: 17:07

 

ЦЕГ: ДУУЧИН Л.БАЙЗАДАГ ОЛСОН /ЭНД дарж мэдээллийг нь уншина уу/