ТӨХ-ны дарга болохдоо л намынхнаасаа “бэлтрэг” хоч авсан З.Энхболд өнөөдөр төрийн эрх мэдлийг бизнестэй хослуулан азарган чоно болтлоо яаж өсч өндийсөн нь ил болсоор байна. 


Ардчиллын өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын ард түмний өмчлөлд байсан үндэсний олон үйлдвэр, обьектийг өмч хувьчлал нэрээр үнэгүйдүүлэн үгүй болгосон түүхийг өнөөдөр ч монголчууд бид мартаагүй. 


УИХ-ын дарга хүртэлх төрийн өндөр сэнтийд хүрэхдээ “Интер” гэх компаниас өөр өмч хөрөнгөгүй хэмээн шударга дүр эсгэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл  тэрбээр өнөөдөр эрх мэдэл албан тушаалаа ашиглан  Тавантолгойгоос эхлээд харилцаа холбооны салбарт, тэр тусмаа телевизийн зөвшөөрлийг хүртэл ашиглан “дээрэм”  хийж ойр дотны хүмүүсийнхээ нэр дэр булан авч байсныг МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, сэтгүүлч  Б.Галаарид өнөөдөр мэдээллээ.

 

10 жилийн өмнө үүсгэн байгуулсан “Цалиг” кабелийн телевизийнхээ зөвшөөрлийг сунгуулахад дэмжлэг хүссэнийх нь төлөө З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох телевизийнхээ 50 хувийг шилжүүлэхийг хүсч хариуд нь тусгай зөвшөөрлийг шийдэж өгсөн баримтыг дэлгэлээ. 


Тухайн үед Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Балгансүрэнгийн оролцоотойгоор энэхүү дээрмээ хийсэн аж. Учир нь тэд “Болд софт” ХХК-ийн хамтран эзэмшигч байсан ажээ. Ингээд “Гал нар сар медиа” гэх дундын шинэ компанийг байгуулан 2012 оны 12сарын 17-д улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингээд З.Энхболдын дүү Хишигтогтохын талаас эзэмших   50 хувь дээр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Буянцогтоог оруулж ирж байжээ. Улмаар “Цалиг” телевизийн нэрийг “Молор” болгон өөрчилж зөвхөн УБ-т гардаг сувгийг улс даяар цацах эрхтэй болгон өргөжүүлсэн түүхтэй ажээ. 


Өөрөөр хэлбэл Зи-гийн бизнесийн сүлжээ түүний төрсөн дүү З.Хишигтогтохын оролцоотойгоор ийнхүү дам дамаар дамжиж, нэрээ хувиргаснаар Зи.Энхболдын шуд бус оролцоотой мэт харагддаг аргагүй ажээ. 


Эдүгээ “Молор” телевиз нь мөн л нэрээ өөрчилж “Малчин” нэртэй болсон бөгөөд компанийнх нь нэр нь бас л  яаж зүсээ хувиргаж, юу болсныг хэн ч таашгүй. 


Ямартай ч шударга үнэний туйл мэт өөрийнх нь эсрэг мэдээлсэн бүгдийг шүүүх цагдаагаар дарамталдаг Зи.Энхболдын далд сүлжээг шударга хүмүүс илчилсээр байна. Монголын шударга хууль түүний үнэнийг илчлэх цаг айсуй.