Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна. Мөн Дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татахаар болжээ. Уг  ажиллагаанд нислэгийн багт ХӨСҮТ ,МХЕГ-ын байцаагч нар, холбогдох эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэрийг гаргажээ.