Сар гаруйн өмнө гавьяат шүүгч Л.Бямбаа хорих ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг амиа хорлосон хэмээн дүгнэлт гараад байгаа ч ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хориход ял эдэлж байсан 36 настай эрэгтэй А өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн ялтан байсан гэх мэдээлэл байна. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар түүний үхлийн шалтгааныг өвчний улмаас гэх мэдээллийг албан бус эх сурвалжаас өглөө.
461 дүгээр хориход дахин нэг сэжигтэн амиа алджээ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!