Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
15-ны өдөр Увс аймгийн нутаг, Ховдын хойд хэсгээр их цас орно.
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд:
15-ны өдөр баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр эрс хүйтэрч,
зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
10-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +3...+5 градус дулаан байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!