ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх асуудал өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Статистик тоон мэдээллээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон хохирсон иргэдийн 85 хувийг 35 хүртэлх насны залуучууд, 55 хувийг 25 хүртэлх насныхан эзэлж байна. 14–15 настай өсвөр үеийнхэн өртсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн.
Энэхүү ноцтой нөхцөл байдалтай тэмцэхийн тулд соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, боловсролын байгууллагуудтай хамтран мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох шаардлагатай байгаа юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос холбогдох тогтоолыг баталж байсан бөгөөд одоогоор хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна.
Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын болон бусад байгууллагын алба хаагчид, техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж, хоёр хоногийн өмнө цурамд оруулсан байна.
Одоогоор дахин асах эрсдэлээс сэргийлж, хяналт шалгалтын баг бүрэлдэхүүн нурам унтраах, урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Уг түймэртэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоож, буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!