Орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас БОУАӨЯ-нд ирүүлсэн мэдээллээр хүн суурьшсан бүсэд нийт 997 баавгай үзэгдсэнийг бүртгэсэн байна. Үүнд:
- Архангай 8,
- Баян-Өлгий 2,
- Булган 43,
- Дархан-Уул 110,
- Завхан 47,
- Хөвсгөл 109,
- Увс 16,
- Дорнод 13,
- Хэнтий 254,
- Төв 21,
- Сэлэнгэ 109,
- Нийслэл 14,
- Улсын тусгай хамгаалалттай газар 251
Орж ирсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байв. Сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай орж ирэх нь нэмэгдсэн.
Иймд баавгай бүртгэгдсэн орон нутагт ажлын хэсэг байгуулан 24 цагаар шуурхай баг ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг “И-Монголиа” системээр тогтмол хүргүүлж, байгаль орчны зөрчил мэдээлэл хүлээн авах 117 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж байна. Нийт 9 аймаг, нийслэлд 38 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор эрсдэлтэй нөхцөлд буудах зөвшөөрөл олгосон байна.
Буудах зөвшөөрөл олгосон аймгууд, баавгайн тоо
- Дархан-Уул аймагт 3,
- Сэлэнгэ аймагт 6,
- Хөвсгөл аймагт 3,
- Хэнтий аймагт 11,
- Увс аймагт 3,
- Завхан аймагт 3,
- Төв аймагт 3,
- Булган 3,
- Нийслэлийн Байгаль орчны газарт 3,
Үүнээс доорх одоогийн байдлаар Хэнтий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Булган, Архангай аймаг, нийслэлд холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 20 баавгайг бууджээ. Үүнээс гадна 1 баавгайг малчин буудсан байна.
Буудахыг зөвшөөрсөн болон хороосон баавгайн тоо, аймгаар
- 1. Хэнтий аймаг: 11 баавгай (одоогоор 6-г аюулгүй болгосон),
- 2. Сэлэнгэ аймаг: 6 баавгай, (одоогоор 2-ыг аюулгүй болгосон)
- 3. Хөвсгөл аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон),
- 4. Дархан-Уул аймаг: 3 баавгай, (2 хорогдол) төмөр замд дайруулсан,
- 5. Увс аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон),
- 6. Завхан аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон),
- 7. Төв аймаг: 3 баавгай (одоогоор 2-ыг аюулгүй болгосон),
- 8. Нийслэл (Улаанбаатар): 3 баавгай (одоогоор 1-ийг аюулгүй болгосон)
- 9. Архангай 3 (одоогоор 1-ийг аюулгүй болгосон)
Засгийн газраас баавгайтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд унтуулах сумтай буу, сум худалдан авах шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааг эхлүүлжээ. Мөн галт зэвсэг ашиглах эрх бүхий албан хаагчдыг дайчлан ажиллуулж, ан агнуурын тусгай зөвшөөрөлтэй анчидтай хамтран ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!