Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эрх зүйн суурь орчныг боловсронгуй болгох, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Хөнгөн үйлдвэрлэлийн тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-наас зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун нээж үг хэлэв. Дараа нь ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Энэхүү хуулийн төсөл экспортод чиглэсэн, импортыг орлох өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх харилцааг зохицуулахад чиглэгдэж байгааг тэрбээр танилцуулгадаа онцолсон.

ecdb361bf24d45198eb3392e3cb1a31bХөнгөн үйлдвэрлэлийн тухай анхдагч хуулийн төсөл нь “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, төрийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх суурь эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Энэ зорилгын хүрээнд хуулийн төсөлд дараах гол зохицуулалтуудыг тусгажээ:   -Бодлогын чиглэл ба бүсчилсэн хөгжил: Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг бүсчилсэн хөгжил, инновац, технологийн дэвшил, хүний хөгжил, ногоон үйлдвэрлэлийн зарчимд тулгуурлан тогтвортой хөгжүүлэх. -Түүхий эд ба бүтээгдэхүүний чанар, мөшгөх тогтолцоо: Түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, үйлдвэрлэлийн үе шатны мэдээллийг хянах, баталгаажуулах цахим мөшгөх тогтолцоог бүрдүүлэх. -Инновац ба судалгаа хөгжүүлэлт: Салбарын судалгаа, хөгжүүлэлтийн дэд бүтэц, туршилтын болон прототип үйлдвэрлэлийн төв, инновац, технологийн парк, кластерийн үйл ажиллагааг дэмжих. -Төрийн дэмжлэг ба худалдан авалт: Монгол Улсын бүрэн гарал үүсэлтэй түүхий эдээр үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, хөрөнгө оруулалт болон экспортын чиглэлийн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлэх. 7efb06640e6048cf9fcf19ade92b172d Манай улсад хөнгөн үйлдвэрийн салбарт ноос ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр олон арван ААН үйл ажиллагаа явуулж байна. Гэсэн хэдий ч салбарын хөгжилд дараах хүндрэлүүд тулгарсаар ирсэн байна. Тухайлбал, өртөг шингээгүй, хагас боловсруулсан байдлаар түүхий эд экспортод гарах явдал буурахгүй байгаа юм. Мөн хяналт зохицуулалтгүй гаднын импортын бүтээгдэхүүний нөлөөлөл, ажиллах хүчний нөөцийн дутагдал болон судалгаа хөгжүүлэлт, инновацыг дэмжих тогтолцоо хангалтгүй байна. Бүтээгдэхүүний чанар, стандартыг баталгаажуулах, мөшгөх тогтолцооны эрх зүйн орчин дутмаг байгаа юм.