100,000 гаруй ажилтан, ажил хайгчийн үнэлгээ, саналд үндэслэсэн “Ажиллахад таатай байгууллага” ажил олгогчийн брэндийн судалгаагаар М-Си-Эс Групп “Worki Best Conglomerate Employer 2026” номинацийн эзнээр шалгарлаа. 

Mongolia Talent Network болон Worki хамтран хэрэгжүүлсэн уг судалгаа нь байгууллагын соёл, ажилтны туршлага, ажлын орчин зэрэг үзүүлэлтэд тулгуурласан бөгөөд шагналыг Talent Summit 2026 арга хэмжээний үеэр гардуулсан юм. Түүнчлэн, Юнител компани “Worki Best Telecommunications Employer 2026” буюу харилцаа холбооны салбарын шилдэг ажил олгогч, Интермед эмнэлэг “Worki Best Healthcare Employer 2026” буюу эрүүл мэндийн салбарын шилдэг ажил олгогч номинацид тус тус шалгарсан байна.