Хөвсгөл аймгийн Тариалан суманд өнгөрсөн шөнө бороо оржээ. Ихэнх нутгаар агаарын температур нэмэх градуст шилжиж байгаа тул ойрын үед бороо орж магадгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас хэлж байна. Тус газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн мэдээлснээр Алтайн өвөр говь, говийн аймгуудаар өнгөрсөн өдрүүдэд бороо орсон аж. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бөгөөд энэ сарын 5-нд зарим нутгаар ялимгүй хур тунадас орж салхи 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн хонож, гол мөрний ус хайлж байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчих, хуурайшилт их байгаа учраас болзошгүй гал түймэр, ой хээрийн түймрээс сэргийлэхийг анхаарууллаа.
Хөвсгөлд бороо оржээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 22 мин
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 1 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 1 цаг
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар 25 хүн ажиллаж байна

Нийгэм · 1 цаг
Энэ оны эхний хагас жилд 8,627 гадаадын иргэн зөрчилд холбогдож, 465 иргэнийг албадан гаргав

Нийгэм · 1 цаг
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Нийгэм · 4 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!