Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий Прокуророор томилж, аяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсан билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий прокурорын орлогчид горилогчид албан ёсоор тодорч байна. Тодруулбал өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилуулахаар нэр дэвшүүллээ. Тэднийг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр дөнгөж сая УИХ-ын даргад хүргүүлсэн байна. М.Чинбат нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор, С.Алиманцэцэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын туслах прокуророор тус тус ажиллаж байгаа аж.
Ерөнхийлөгч М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүллээ

Холбоотой мэдээ

Бусад · 32 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 2 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 2 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 2 цаг
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Бусад · 3 цаг
ХААИС, Нийгата мужийн эм зүйн сургууль хамтын ажиллагааны санамж байгууллаа

Улс төр · 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!