Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний албаа хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр /"Америкийн өнгө" нэвтрүүлгийн хөтлөгч/ өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудастаа нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэж мэдэгдлээ.