Хүүхдийн ордны ард баригдаж байгаа барилга дээрээс блокон чулуу машин дээр унаж, нэг хүнийг бэртээжээ. Ослын дуудлага ЦЕГ-т 13.30 цагийн үед ирсэн бөгөөд бэртсэн жолоочийг ГССҮТ-д хүргэсэн байна. Уг барилга нь “Глобал хурд” компанийн захиалгаар оффис үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа аж. Ослын талаар зорчигч өөрийн цахим хуудаснаа "Хүүхдийн ордны чанх хойно баригдах өндөр барилга дээрээс том чулуу асар хүчтэйгээр унаж ирлээ. Бид гурвуулаа явсан. Тэр том чулуу бид гурвын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцганд байсан юм эвдэрсэн." хэмээн бичсэн байна.