С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий тус Түр хороог УИХ-аас байгуулсан. Түр хороо анхны хуралдаанаа хийж, даргаа сонгосон байна. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Түр хорооны даргаар сонгохоор УИХ-д танилцуулж гишүүдийн 81.6 хувь нь дэмжлээ. Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажиллаж байгаа аж. Түр хорооны төлөөлөл уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн Түр хорооны үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс бүх хэлбэрээр дэмжин ажиллана гэдгээ ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж онцолсон байна.
Ж.Батзандан С.Зориг агсны хэргийг шалгах түр хорооны даргаар сонгогдлоо

Холбоотой мэдээ

Улс төр · 47 мин
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 1 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 2 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 3 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 3 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!