УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулж байгаагаа мэдэгдэж, гишүүд элсүүлэх ажлаа эрчимтэй хийж буй. Тэгвэл тус намд УИХ-ын гишүүн С.Жавхлан элсэж буйгаа мэдэгдэж мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ талаараа “Өнгөрсөн хугацаанд шударга, зөв гишүүдтэйгээ хамтарч нэгдээч гэсэн санал их ирсэн. Улс төрийн ганцаардлыг чинь харахад хүнд байна гэсэн. Үнэхээр ч улс төрд ганцаараа байх үнэхээр хэцүү юм. Ганц хүн айл болохгүй ганц мод гал болохгүй гэдэг шиг улс төрд би их ганцаардсан. Л.Болд, Ж.Батзандан гишүүн надад удаа дараа санал тавьсан. Энэ дагуу маш удаан судалсны эцэст уг намд элсэхээр боллоо. Уг хоёр гишүүнтэйгээ хамт тулгын гурван чулуу болж үнэний галыг бадраах гэж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлд орж дуу хоолой, хурай болж ажиллана. Цаашид олон ажил хийх болно” гэлээ.
С.Жавхлан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын намд элссэнээ зарлалаа

Холбоотой мэдээ

Улс төр · 48 мин
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 1 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 2 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 3 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 3 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!