Эхнэрийнхээ аминд хүрээд хэргийн газраас оргон зайлсан Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай Ч.Баярсайхан гэгч этгээдийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр /2019.09.07/ 13.30 цагийн орчимд баривчилжээ. Ч.Баярсайхан нь 1966 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байсан. Тэрбээр эхнэрийнхээ амь насыг хохироосон хүнд гэмт хэрэг үйлдээд оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлан илрүүлсэн байна.
Эхнэрийнхээ аминд хүрээд зугтсан этгээдийг барьжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 26 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хавьтлуудыг тусгаарлажээ

Нийгэм · 1 цаг
Үүр голын усны түвшин арав хоногийн эхний өдөр 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 20-80 см даван үерлэсэн байна

Нийгэм · 1 цаг
Авто замын төлбөрийг бүрэн цахим системээр авна

Нийгэм · 1 цаг
420 мянга гаруй тээврийн хэрэгсэл 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна

Нийгэм · 2 цаг
Сэрэмжлүүлэг: Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!