Цахим орчинд 22 цагаас хойш хүүхэд үймүүлбэл 100 мянган төгрөгөөр торгоно гэх мэдээлэл цацагдсан.  Тэгвэл уг асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас  "Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн" гэж хариуцлага тооцож байгаагүй.  Мөн хариуцлага тооцох боломжгүй. Учир нь ЗТХ-р зөрчил гаргагч нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд хариуцлага хүлээлгэдэг шүү"  гэх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан хийжээ.