ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судлагааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нийт 9115 хүнд шинжилгээ хийснээс 9 хүнээс халдвар илэрлээ. 

Батлагдсан тохиолдлуудыг задалж хэлбэл, 25 дугаар эмийн сан буюу "Монос" эмийн сангийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 4 иргэнээс халдвар илэрсэн бол Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн гурван ажилтнаас, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын  хавьтлын 2 хүнээс халдвар илэрсэн байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо" гэлээ.