УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Тэрбээр энэ талаараа "Монголчууд алдсан Оюутолгойгоо буцааж авах боломж ирлээ. Рио тинто монголын ард түмэнтэй гэрээ байгуулахдаа луйврын аргаар буюу Монгол улсын сайд нар авлигал өгч байгуулсан гэдэг нь Олон улсын шүүхээр нотлогдсон. Одоо Монгол улсын Ерөнхий сайд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Рио тинто бид нараар тохуурхаж, даажигнаж 2051 онд хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбумын өрөнд оруулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монголынхоо ард түмнийхээ төлөө Оюутолгой дээр сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүд рүүгээ мессэж бичиж, Оюутолгойд сөрөг нэхэмжлэлийг тавих хүртэл шаардлага тавиад өгөөч гэж ард түмнээсээ хүсэж байна" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!