Зөв хүн Электорат эвслээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбогдуулан мэдээлэл хийж байна.

ХҮНам намынхаа дэмжигчидээс  Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах зорилгоор "Ерөнхийлөгчөө захиалъя" хөдөлгөөн өрнүүлж,  "Зөвхүн" сайтад хамгийн их санал авсан хүнийг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. 

Тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтооно гэлээ. Энэ талаар ХҮНамын дарга, УИХ-ын гишүүн Д.Доржханд "Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгууль мөнгөний сонгууль болсон. Өөрөөр хэлбэл хамгийн их баян хүнээ сонгох гээд байгаа юмууу эсвэл өөрсдийгөө төлөөлөх зөв хүнээ сонгох гэж байгаа юм уу. Энэ нь алдагдчихсан. Нөгөө талаар Ерөнхийлөгч заавал улстөрийн ажил хийхгүйгээр мэргэжлийнхээ ажлыг хийнгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж болдог байя. Хамгийн их танигдсан мөнгөтэй хүн бус эгэл жирийн Монгол хүн яагаад Ерөнхийлөгч болохгүй гэж" гэв.