Олон улсын олимпийн хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдлоо. ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг оролцож байна. "Монреаль-1976" олимпийн наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй. Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол улсад айлчилсан билээ.
Т.Бах ОУОХ-г 2025 он хүртэл удирдана

Холбоотой мэдээ

Нийгэм · 33 мин
Увс аймагт сураггүй болсон малчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 3 цаг
Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

Улс төр · 3 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Нийгэм · 3 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод -3 градус хүйтэн, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Улс төр · 17 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Нийгэм · 19 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!