УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарлаад байгаа Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүд "Өнөөдөр бид Ерөнхий сайдтай уулзаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг бүхэлд нь нууцаас гаргах хүсэлтийг өглөө. Шийдвэр гаргах эрх нь Засгийн газарт байдаг. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанд энэ асуудлыг оруулахаар ярилцсан. Эрүүдэн шүүнэ гэдэг хүний эрхийн хамгийн ноцтой асуудал. Хэрвээ эрүүдэн шүүсэн асуудлаар прокурор дүгнэлт гаргаж, Дээд шүүх тайлбар хийвэл энэ хэргийг дахин шинээр шалгах боломжтой. Т.Чимгээ ч хуулийн хамгаалалтад орно. Тиймээс хуулийн дагуу тэмцэж, өлсгөлөн бус суулт хийхийг зөвлөж байна.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн тэргүүлсэн түр хороо энэ хэрэг дээр нэлээд ажилласан ч улсын нууцтай холбоотой асуудал учир тодорхой үр дүнд хүрээгүй. Хавтаст хэргийг нууцаас гаргаж байж эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ахиц гарна гэж бид үзэж байгаа юм.
Ер нь Т.Чимгээ Содномдаржаа нарын асуудал шударга бусын хонгилын нэг хэлбэр. Эрүүдэн шүүж буй бичлэг нь аль эрт ил болчихоод байхад шүүх үүнийг шийдэж байгаа нь үүний тод жишээ" гэлээ.
.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!