Иргэн Б. Сарнай маш олон хүмүүсийг хохироосон хонгилын шүүгч нарыг эсэргүүцэж суулт зарлалаа! Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлсэнгүй!
Д.Баасанцогтын “хонгилын шүүгчдийн” нэг гэдэг нь 6,3 сая төгрөг шилжүүлэн авсан дансны баримтаас нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгээс болж 8 тэрбум төгрөгийн залилангийн хэргийн хохирогч болсон иргэн Баатарсүрэнгийн Сарнай цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Улмаар энэ сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад “хонгилын шүүгчдийг” огцруулах, хариуцлага тооцох шаардлага өгч, 48 цагийн дотор хариу ирүүлэхийг хүссэн юм.
Учир нь тэрбээр 2 жил шүүхээр явж байгаа бөгөөд түүний хэргийг дандаа шүүгч Д.Энхцэцэгт хуваариалан нөгөө талд шийдвэр гаргадаг нь ийнхүү тэмцэхэд хүргэсэн юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс тэрбээр хариугаа авахаар төв талбай дээр суулт зарлажээ.
Ард түмэнийг сохор дүлий гэж боддог юм шиг байгаан
Авилгач шүүгчидээ огцруулахгүй бол ерөнхийлөгчийн тэд нартай нь хамт огцруулах хэрэгтэй
Зөв хө үнэн ялна шүү муу сайн шүүгч нарыг илчил, шоронд хатаа, ялла