АН-ын даргын сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. ДСХ-ны дарга И.Мөнхжаргал “Ардчилдсан намын урьдчилсан дүн нэгтгэгдлээ. Цаашдаа хянальын тооллого хийгдэж, тогтоол гарч, Их хуралд өргөн мэдүүлнэ. АН-ын 74908 гишүүн саналаа өгсөн. Энэ нь нийт сонгогчдын 46,9 хувь нь сонгуульд оролцсон гэсэн үг юм.

Нэр дэвшигчдийн саналыг танилцуулбал

Д.Пүрэвдаваа – 6041 санал буюу 7334,1 оноо

С.Эрдэнэболд – 8928 санал буюу 10198 оноо

О.Амартүвшин – 16075 санал буюу 16050 оноо

О.Цогтгэрэл – 41199 санал буюу 41501 оноо тус тус авсан байна. Өөрөөр хэлбэл урьдчилсан дүн мэдээгээр О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгуульд ялалт байгуулсан байна” гэлээ.