АН-ын даргын сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намынхан даргын сонгуулиа хоёр тусдаа зохион байгуулсан. Цахимаар зохион байгуулсан сонгуульд М.Тулгат ялалт байгуулсныг зарлаад байгаа бол цаасаар зохион байгуулсан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ.
Энэ хоёр хүний хэн нь АН-ын жинхэнэ дарга болох талаар тус намын ДСХ-ны дарга И.Мөнхжаргал “АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчийг дүрмийн дагуу Их хуралдаа өргөн мэдүүлнэ. ДСХ-ноос О.Цогтгэрэлийг Их хуралд өргөн мэдүүлнэ. Их хурлаас О.Цогтгэрэлийг АН-ын даргаар ёсчлон батламжилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэхэд ямар нэгэн дүрмийг зөрчил гарахгүй.
Учир нь АН-ын Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан ДСХ сонгуулиа зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, нөгөө талд зохион байгуулагдсан цахим сонгууль бол дүрмийн бус сонгууль. Нийт АН-ын 74908 хүн цаасаар саналаа өгч, О.Цогтгэрэлийг даргаараа сонголоо. Үүнээс илүү баталгаа гэж үгүй. Одоогоор Улсын дээд шүүх дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин Захиргааны хэргийн шүүх дээр тамганы маргаан бий. Шүүх С.Эрдэнэд тамга олгосон явдлыг түдгэлзүүлсэн шийдвэрийг шүүх гаргасан. Харин нөгөө талаас давж заалдсан” гэлээ.
Шүүх дээр энэ шинэ дарга хоёулаа унана даа. Хоорондоо учираа олоод дахин сонгууль хийх болж дээ. АН ын залуучууд үнэн лойдор юмаа уг нь санаачилгыг гартаа аваад хэдэн өвөгчүүлээр удирдуулаад байлгүй шинэчилчих ёстой ш дээ цаад өвөгчүүл Эрдэнэ , Баттулга, ЭЛБЭГДОРЖ , Туваан нарын чинь зодоон дуусахгүй ээ... чацага царайлаад л байж байхаас
shal utgagui yum.2 songuuli hiigeed baihdaa yahavdee.huuhdin togloom yumdaa.uneheer oyuni hoosroltoi humuus yumaa.dargaa ch songoj chadahgui.shuudaind hiisen uhrin ever shig
Shvvhed heleed baigaa yum uu haashain duraaraa baagii ve