Тэтгэвэрт гарсан иргэд ажил хийхдээ НДШ төлөх ёстой юу? Шууд тодруулга.

 Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж

- Нийгмийн даатгалын албан журам болон сайн дурын даатгалын харилцааг Нийгмийн даатгалын хуулиар зохицуулдаг.  Энэ тохиолдолд албан журмын харилцаа үүснэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэтгэвэр авагч нь ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд Эрүүл мэндийн болон Ажилгүйдлийн даатгалаас бусад даатгалыг албан журмаар төлнө” гэж  заасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэд тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэмтэл, эрүүл мэнд, ажилгүйдэл зэрэг таван төрлийн даатгал төлдөг.  Тэтгэвэр авагчийн эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг. Тэтгэвэр авч байгаа болохоор ажилгүй хүнд хамааруулдаггүй.  Тиймээс энэ 2 даатгалаас бусдыг нь төлнө. Ингэхдээ тухайн тэтгэвэр авагч нь дээрх даатгалуудыг 12 сараас дээш хугацаанд төлсөн бол хүсэлт гаргаж, авч буй тэтгэвэр дээрээ төлсөн шимтгэлийнхээ 1,5 хувийг нэмэгдүүлэх боломжтой” гэлээ.