Өнөөдөр Монголын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдлөө.
БУУДЛАГА:
Буудлагын спорт гар бууны 25 метрийн дасгалд манай хоёр мэргэн буудагч онч сорьсноос долоо дахь олимпдоо оролцож буй О.Гүндэгмаа 578 оноогоор 26-р байр эзлэв. Уг нь тэрбээр өнөөдөр болсон хурдан буудлагад эхний тавд багтах амжилт үзүүлсэн. Гэвч өчигдрийн тогтоол буудлагад авсан оноо нь түүний амжилтыг доош татсан юм.
Энэ төрөлд буудсан Ц.Анударь 572 оноогоор 35-д эрэмбэлэгдлээ. Ингэснээр О.Гүндэгмаа, Ц.Анударь нарын олимп энэ хүрээд өндөрлөж байна.
ЖҮДО:
Жүдо бөхийн +100 кг-д Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр барилдав. Барилдаан эхлээд минут гаруй өнгөрч байхад манай хүн узбек бөх Б.Олтибоевийн үүрэх мэхэнд цэвэр бууж, өнөөдрийн барилдаанаа өндөрлүүлэв. Дүүрэнбаяр өмнө нь энэ жүдочинд нэг ялагдаж байсан, энэ удаа даагаа нэхэж чадсангүй. Түүний хувьд маргааш болох багийн барилдаанд хүч үзэх магадлалтай.
УСАНД СЭЛЭЛТ:
Өнөөдрийн монголчуудын тэмцээний сүүлийг мушгиж хоёр усанд сэлэгч маань уралдлаа.
Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтэд 73 тамирчин хурд сорьсноос Б.Дэлгэрхүү 24.63 секундын амжилт үзүүллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө өөрийн тогтоосон улсын дээд амжилтаа (23.93 сек) ахиулж чадаагүй ч 48-р байр эзэлж, 25 тамирчин ардаа орхилоо.
Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд уралдсан Б.Энххүслэн 27.29 секундын амжилтаар улсын рекордыг шинэчлэн тогтоов. Өмнөх дээд амжилтыг (27.66 сек) тэрбээр өөрөө тогтоож байсан юм. Олимпийн наадамд уралдана гэдэг сэлэгч бүрт олдоод байдаггүй ховорхон боломж. Тэгвэл олимпод хурд сорих энэхүү ховорхон агшиндаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтооно гэдэг онцгой мөч байлаа.
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 520,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 520,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@g mail.com