Цар цахлын хүндхэн цаг хугацаатай зэрэгцэн томуу томуу төст өвчний дэгдэлт эхлээд байна. Энэ хүнд цаг үед танхимаар хичээллэж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлааг дэмжих нь юу юунаас чухал.

Энэ үүднээс “Лагшин Тунгалаг” брэнд хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих” Лагшин “ундааг цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлэглэж, дархлааг нь дэмжлээ. Энэхүү шүүсийг Дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг ашиглан вакум нөхцөлд хандалж, буцлах температурыг аажмаар бууруулах технологийг ашиглан хийсэн шингэн төлөвтэй шүүс юм. Ингэснээрээ жимс жимсгэнэд анх агуулагдаж байсан шим тэжээл хэвээр хадгалагдах боломжтой байдаг учраас хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай.


Говийн Хармаг жимсний нэрмэл шүүсийг "Хатан хармаг" Кластер хөгжлийн төслийн хүрээнд Машид Хүнс ХХК “ЛАГШИН” эрүүл мэндийг дэмжих ундаа нэртэйгээр үйлдвэрлэн худалдаалж байгаа юм.