Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ирүүлснийг шүүх хүлээн авч хэргийн оролцогч нарт тов мэдэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт хянан хэлэлцлээ.
Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Тухайлбал яллагдагч Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...байх талаар үүрэг хүлээж...” 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан /2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 210901282 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол/-оор тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэж түүнийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар








шүүх яамар хурдан болоо бэ монголын ард төмөн мэдэж бга цагдаа төр нийлж бгад шоронд хийсэн хийсэн хүн болгон мэднээ худлаа хуул гэж шагаад ичэхгүй нэг өдөр өөрсдөө шоронд орох адөр ирэх бха
Зөв
ene sdad bol nasaar n horih yal ugvul taarna. aavtaigaa taarsan aluurchin sda
Зөв ш дээ.Хөгийн, гэр бүлийн хэрүүл,гудамж талбай олон нийтийн амгалан тайван бдал эвдлээ гээд 30хоногоор хорьж л бдг ш дээ.
pisda shuux ntr bugdiig shataabal taarna
шүүх нь ямар хурдан ажилаа хийгээ вэ?
Тэнэг минь цагдан хорих саналыг хэлэлцэх хурал 72 цагт багтаж хийгдэх ёстой байдаг юм ядаж хуулиа судалж бич