Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1348 хүн коронавирусээр халдварлажээ.  Батлагдсан тохиолдлын 835 нь Улаанбаатар хотод, 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 95 тохиолдол батлагдсан бол зургаан аймагт халдвар бүртгэгдээгүй талаар ЭМЯ мэдээлсэн байна. 

Мөн хугацаанд 6477 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 14 хүн нас баржээ. Ингэснээр  "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1377 хүн нас эндээд байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 957 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  55 387 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.