“Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” акцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд 2020 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр
- 0-18 насны 607 465 охин байгаагаас
- 0-4 насны 185,682,
- 5-9 насны 189,856,
- 10-14 насны 146,724,
- 15-18 насны 85,203 охин байна.
Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчид:
2017 онд -138
2018 онд-309
2019 онд-350
2020 нд -328
2021 оны эхний 8 сарын байдлаар 228 бүртгэгдсэн байна.
2017-2021 онд бүртгэгдсэн 1361 ХҮЧИНгийн гэмт хэргийн 992 нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна.
- Үүнээс 47 эрэгтэй хүүхэд
- 1232 нь ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД хохирогч байна.
Улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч
- 0-7 хүртэлх насны 96,
- 8-13 насны 431,
- 14-17 насны 843 хохирогч байна.
1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг, төрсөн ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүн нь байна
2017-2020 онд 0-13 насны 527 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болоод байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!