Монголын эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос (ҮЭХ)-ноос удаа дараа эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх талаар Засгийн газар, ЭМЯ-д шаардлага хүргүүлж байсан. Өнгөрсөн долдугаар сард гэхэд л эмнэлгийн ажилтнуудын цалинг 2 дахин нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зохион байгуулах талаар хүртэл яригдаж байсан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ажилчдын цалин тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэж мэдэгдлээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулийн дагуу нэг санд төвлөрүүлсэн. Улмаар байгууллагууд сангаас гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон.
Мөн орлого нь төсөвт төвлөрүүлэх хэмжээнээсээ давсан тохиолдолд илүү гарсан хөрөнгийг тухайн байгууллага захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ мэт шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүдийн санхүүжилт хоёр дахин нэмэгдэж, эмч, ажилтнуудын цалин дунджаар 20-40 хувь нэмэгдсэн гэв.
Улсын 2 дугаар төв эмнэлэг гэхэд л өмнөх зохицуулалтаараа жилд улсын төсвөөс 9 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноос хойш эхний 9 сарын байдлаар 19 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа аж.
Гэхдээ энэ системд олон дутагдалтай тал байгааг Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайд нар онцоллоо. Нэг иргэн, оношийн бүлгээр тооцсон санхүүжилт нь хүн ам ихтэй, хот суурин газрын эрүүл мэндийн байгууллагад ашигтай тусаж байгаа бол хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт нь буурах, ажилтнуудын нь цалин нь хасагдах төлөв ажиглагджээ. Тиймээс цаашид дээрх асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгааг дуулгалаа.









Худлаа шүү дээ
Ичихгүй худлаа хуцаад бхйх юмаа. Үр дүнгийн урамшуулалын 20% - ийг өгчихөөд цалин нэмлээ гэх юм даа.
Tsalin nemsen l geh ym suuliin 2 sar eeljiin suvilagch ni ch iluu tsagiin tsalingui ajilj bgaag medej bgaa bol uu
Nemegdeegvi ichij amidraasai zvvgelaen bh
Hangaltgvi bna yunii vne 100% nemegdsen bhad ichihgvi heleh yum
Хна тэгж 20-40 % цалин нэмэгдээд байгаа юм вэ яагд сайд хүртэл ингээд улаан цайм худлаа яриад бдаг байнаа 1 мөнгө ч нэмэгдээгүй байна
Said hun bj iim hudal medeelel niited taraaj bolohgui❗️❗️❗️haana hend tsalin nemsen yum be? boliochee
Цалин нэмгдээгүй. Эмнэлэгүүд нь ачаалал их эмч, сувилагч нар тогтворгүй маш ихээр ажлаас гарч, ажлаас халширч байна.
ene emneleguuiinhee aimag hot ylgaagui sanhuujiltiig ni uguuch ee baiguullaguud ni buun ur shir. Biznes erhlegchid emnelegt ugsun huns baraaniihaa mongiig avch chadahgui bna, iim baij olon ym hutsaad bhiin ene SAID ni
manai saidiin tsalin l nemegdsen bh bid nart bol nemegdsen yun alga
Худлаа чалчаад байгаарай.Наанаасаа хурдан зайлаачээ! Битгий эмнэлгийн салбарынханд гай болоод бай.Бөгс долоогч гөлөг.Чи энэ суудалд байнга байхгүй шүү!!!
Нэмсэн цалингаа авъя аа,
Uhsen ter nemsen tsalin chin haana bna
Ene durs onoshlogoonii emchiig suudalaasaa hondiirohg huseye.
Хаана хэний цалинг нэмчээд яриад бгаан болоо сэтгэл мэдрэл нь зүгээр бгааа даа
Юу гэж тэнэгтээд байгаа юм бэ. Хэзээ цалин нэмчихээв. Үнэн юм яриач.
Medrelteerei
Өөрийнх нь л цалин нэмэгдсэн юм байлгүй дээ тэрийгээ эмнэлгийн ажилчид гээд хэлээд бх юм
Манай төв аймагт цалин нэмэгдсэн нь харагдахгүй л байна, харин бензин нэмэгдэх сургаар бүх хүнс бусад зүйл нэмэгдэх юм.жишээ ахуйн газ ноднин өдийд 2к байсан бол өнөөдөр 3,6к болж нэмэгдсэн нь амьдрал хүнд болж байгааг харуулах төдийгүй цалин нэмэх бол үнэ өсөхөд нөлөөлөхгүйгээр нэмэх хэрэгтэй, басэмч ажилчдын цалин орон нутагт үнэхээр бага, амьдралд хүрэлцэхгүй цалингаас цалингийн хооронд банкны зээлээр амьдарч байгааг нуугаад яахав дээ.Бодит амьдрал ийм л байна
2 төрөх 9 сар 10 цалингаа өгч чадахгүй л ажилчид нь цалингүй арилсаар л бна
Шаалдаа. Юугээд худлаа хуцаад бгаам вэ
ene yagad dnda hudlaa yridag yum boloo.