"СОБТ ТРЕЙД" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. ХУД-ийн МХХ-ээс цуцлах санал гаргаж, НМХГ-аас түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн бол Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийг бүрэн цуцлах шийдвэр гарсан байна.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун энэ талаар "Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг.

Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан.

Цаашид “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцно. Тоглолт үзсэн иргэд мөн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан билээ.









СОБТ- Сайнбуянгийн ОтгонБаяр Трейд юм уу? Кккк
ОтгонБилэг
Droni shochin Oyuk.daljgar huuhen 2 yahuu.Barag shahnuulaad engerehuu.Hamgiin korono taraagchid ch Huuk.Oyuk 2 .Tgd ymar arga hemjee avch huuliin tegsh bdliig harah n.Pyldagdajgui bizde
Шинэ компанийн нэр дээр шинээр зөвшөөрөл авчих байлгүй дээ