Орхон аймгийн Засаг даргын Даваа гарагийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар удирдан явуулаа.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Дэнж, Эрдэнэ багийн усан санг ашиглалтад оруулах талаар анхаарч ажиллах үүрэг өгөгдсөний дагуу ХЗА-аас 4 дүгээр сарын 16-ны өдөр холбогдох байгууллагуудын хамтаар газар дээр нь үзлэг шалгалтыг хийж, хуралдаад 5 дугаар сарын 15-ны өдөр туршилт тохируулгын ажлыг хийхээр болжээ.
Урин дулааны цаг ирж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлж байна. Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам засвар, гүүр гарцын 22 ажил хийгдэхээс 18 ажлын гэрээ байгуулагдаж, 2021 оны 5 дугаар сарын 15-наас 30-ны өдрүүдэд эхлэхээр график батлуулжээ.
Мөн хотын инженерийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын судалгаа болон 2021 оны орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх инженерийн шугам сүлжээний судалгааг гаргажээ.
2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаант, Дэнж, Говил багийн ИШС-ний ажилд 1,4 тэрбум төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Булаг багт 882 м 5 хос шугам, Зүүн дэнж багт 834 м 5 хос шугам, Наран багт 1160 м 5 хос шугам, Цагаанчулуут багт 972 м 5 хос шугам, Баянцагаан багт 700 м 5 хос шугам, Рашаант, Баянбулаг багуудад тус тус ус дулаан хуваарьлах төвүүдийн нийт 2,8 тэрбум төгрөг батлагдаад байна. Мөн 2021 онд “Дабль эко “болон дулааны насос зэрэг байгальд ээлтэй халаагуурыг гэр хорооллын айл өрхүүдэд туршиж үзэхээр судлагааны ажил хийгдэж байна.
Өнгөрөгч 7 хоногт буюу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21,гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 3 иргэнийг илрүүлэн хуулийн арга хэмжээ авсан бол тусгаарлалтын дэглэм зөрчсөн 2 иргэний хэргийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!