Сүүлийн үед өөрийгөө өндөр барилгууд дээрээс нисэн бууж байгаагаар AI-аар бүтээж, энэхүү видеогоо өөрийн цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулж буй.

Энэхүү үйлдэл нь бага, өсвөр насны хүүхдүүд мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр шууд хүлээн авч, даган дуурайж болзошгүй, буруу алхам хийхэд хүргэж мэдэхээр, шууд бусаар уриалсан сурталчилгаа болж байгаад олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандсаар байна. 

Иймээс иймэрхүү болчимгүй, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйд аюул учруулахуйц бичлэгийг цахим орчинд нийтлэхгүй, уриалахгүй байхад анхаарч ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулжээ.