МОСКВА. /TASS/. Вашингтоны урьд өмнө авч байгаагүй хориг арга хэмжээний хариуд Москва АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон өөр 12 албан тушаалтныг ОХУ-д нэвтрэхийг хориглолоо гэж тус улсын Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлжээ.
ОХУ-д нэвтрэхийг хориглосон өндөр албан тушаалтнуудын жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн туслах Далип Сингх, Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Саманта Пауэр, АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Хантер Байден, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Хиллари Клинтон, АНУ-ын Сангийн сайдын нэгдүгээр орлогч Адевейл Адейемо, Экспорт-импортын банкны ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн дарга Рета Жо Льюис нар багтсан байна.
ОХУ-д нэвтрэхийг хориглосон хүмүүсийн жагсаалтыг, тэр дундаа АНУ-ын дээд албан тушаалтнуудын жагсаалтыг өргөжүүлэх талаар Москва ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/29...
Орос том тойрч нисэх гэж бөөн хямарал, ядаж байхад олон дайсантай . жинхэнээсээ дэлхийгээр хэсэх эрхийг гэлээн хаслаадаа
ахахаха кууны шилдэг онигоо
Оросод оч гэсэн ч явахгүй бхаа тэд,кккк
Маш зөв шийдвэр гарагсан зөв
Zov l doo.Oros USA-aas aih yls bish shyy dee.Ted yls bolgoniig ailgasaar baigaad Orosiig aina gesen bodol ni tedend ner hynd.er ni byh yumnii ni syirliin ehlel bolllo
За даа аргагүй...б
зөв. Зөнөг өвгөний гадаада байгаа дансуудыг царцаа.