энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны нүцгэн хүүхэд айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж явсан талаар мэдээлэл цахимд цацагдсан. Ингэхдээ тухайн хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. 

Цагдаагийн байгууллагаас уг мэдээллийн мөрөөр шалгалт хийжээ. Улмаар хүүг олж, ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж.

Хүү 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг хэмээн мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.