#ШУУД: ЖҮЖИГЧИН АЛТАНШАГАЙ, ТӨВШИНТӨР БОЛОН "NICE MONGOLIA" ХХК-ИЙ ЗАЛУУС ГССҮТ-Д 10 ШИРХЭГ ТЭРГЭНЦЭР ХАНДИВЛАЖ БАЙНА...
Жүжигчин Г.Алтаншагай:
- Гэмтэл гэдэг хэлж ирдэггүй. Тиймдээ ч Гэмтлийн эмнэлэг маш их ачаалалтай, эмч нар нь цаг наргүй ажилладаг хүмүүс байдаг. "NICE MONGOLIA" ХХК-ийн захирал Даваабаатар БНСУ-д үйлдвэрлэсэн 10 ширхэг тэргэнцэрийг ГССҮТ-д хандивлаж байна.
"NICE MONGOLIA" ХХК-ийн захирал Даваабаатар:
- Би БНСУ-д ажиллаж, амьдардаг. Гурван сарын өмнө Монголд байхдаа хөлөө гэмтээсэн. ГССҮТ-д хандахад надад эмзэглэл төрсөн. Тиймээс бага ч болов тус нэмэр болох үүднээс БНСУ-д үйлдвэрлэсэн 10 ширхэг тэргэнцэр хандивлахаар шийдвэрлэсэн.
ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах:
- Манай эмнэлгээр өдөрт 500 хүн үйлчлүүлдэг. Зарим ачаалалтай үед 100 хүн зэрэг үйлчлүүлдэг. Ийм үед тэргэнцэр ихээхэн шаардлагатай байдаг. Нэн чухал хэрэгцээтэй хандив өгч байгаад талархалтай байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!