Монгол эмэгтэй цогцыг илгээмжээр ирүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал Олон улсын шуудан, илгээмжээр Турк улсаас монгол эмэгтэйн цогцсыг хүргүүлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Турк  улсаас 37 настай иргэний цогцос илгээмжээр ирсэн үнэн. Монгол Улсад шинжилгээнд оруулахын тулд олон улсын илгээмжээр цогцсыг хүргүүлэх ажил явагддаг журам байдаг. Бид энэ хэргийг шалгаж байна" гэх мэдээллийг өгсөн байна.